muugiishdee

ЭНЕРГИЭ НӨХӨЖ АВАХ

2012 оны 12-р сарын 21 Нийтэлсэн Muugii

Хүмүүс цаг тутам ямар нэгэн энергийг харилцан солилцож байдаг аж. Энэхүү энерги нь хүний биед янз бүрийн хэлбэрээр нөлөөлдөг байна. Санаа сэтгэлээр унах, стрeсс ядаргаанд орох, өвдөх, хиймор сүлд нь доройтож, ажил төрөл нь бүтэлгүй болох нь муу энерги хуримтлуулагдсанаас болдог байна.
Хүний биеийн эргэн тойронд цахилгаан соронзон долгион хүрээлж байдаг. Yүнийг амин цэнэг буюу био энерги гэж шинжлэх ухаанд нэрлэж ирсэн. Хүнд био энергийн үндсэн долоо, туслах 12 гээд нийт 19 төв байдаг байна. Хүн энэ төвүүдийнхээ тусламжаар энерги авч, өөрийгөө цэнэглэдэг. Залуу насанд хүний био энерги нягт, хүчтэй байдаг бол хөгшрөх тусам гаднаас бохир муу энерги авахдаа илүү болдог ажээ.

 Дэлгэрэнгүй»

76 гишүүнээ өмөөрөхүй

2011 оны 04-р сарын 01 Нийтэлсэн Muugii

Эрхэм гишvvдээ та нар хааяа ч гэсэн хайрлаач ээ
Эрх нь дуусахаас ємнє хайрын баланд умбуул
Эд нар чинь vгvй бол тойргийн чинь зай эзгvйрнэ
Эрхэм тvшээд нь vгvй бол парламентын чинь суудал эзгvйрнэ
Эрх мэдэлтэн чинь vгvй бол эх орон чинь эзгvйрнэ


Эрхэм гишvvдээ та нар хааяа ч гэсэн хайрлаач ээ
Эрх нь дуусахаас ємнє хайрын жаргал эдлvvл ээ


Хєл нь хуулийн vгэнд бvдчиж
Хєл нь суудлаа олохгvй урван шарваж
Хааяа нэг хууль зєрчиж эрхлэхэд нь
Хатуу vгээр булж сэтгvvлчдийн хараанд бvv барьж єг


Ядуудаа л гишvvн болоогvй шvv дээ наадах чинь
Яадаг юм тэгэх эрхийг нь бид єгчихсєн хойно
Хууль засах эрхтэй
Худал амладаг барилтай
Намынхныхаа дэргэд цовоожиж
Намбарын хvvгийн харцанд томоождог


Зєєлєн сэнтийд нялхарсан гишvvдийг
Зvгээр л хайрла сонгогчид минь
Баян юм гэж дандаан битгий адал
Багахан хэрэгт ч ял сонсчих гээд байдаг юм


Баргийн хvн тоодопvй гэж дандаан битгий жадал
Барга адуунд vнэ хайрладаггvй юм
Тєр барилцах дундрашгvй хvслийг нь хугалчихвал
Тvшээ болохын ємнєх шигээ лааз єшиглєєд гvйчихдэг юм
Хэзээ болтол хуулийг бантагнуулна гэдгийг нь мэдэхгvй хойно
Хэдийд спикер болчихно гэж vгэн зvvгээр шивэх вэ


Авлигатай нэр холбогдоход ард тvмэн тэдний яллагч нь болдог юм
Авгай хvvхэнтэй зууралдахад сэтгvvлчид тэдний эрлэг нь болдог юм
Єєрийг чинь дэмжигчээ болгосон худалч юм шvv дээ
Vрийг чинь маргааш намдаа элсvvлэх бялдууч юм шvv дээ


Эрхэм гишvvдээ та нар хааяа ч гэсэн хайрлаач ээ
Эрх нь дуусахаас ємнє хайрын баланд умбуул
Олон олон авлига авдаг сонгогчдоос
Олон олон од улс тєрчдєє
Ємєєрч бичсэнийг минь єнєд болгоо
Єєрчилж бичсэнийг минь битгий болгоо...

Үе үеийн хайрт гишүүддээ зориулав

НЭРНИЙ ЭХНИЙ ҮСЭГ УТГА УЧИРТАЙ

2010 оны 05-р сарын 27 Нийтэлсэн Muugii
А - Хүч чадал, эрх мэдэл

Б - Агуу хайр сэтгэл
В - Хувирамтгай, эмх журамгүй
Г - Оньсого мэт нууцлаг
Д - Нийтэч, хүмүүсийг өөртөө татах чадвартай
Е - Биеэ дайчлах чадвар
Ж - Өөртөө итгэлгүй
З - Эргэлзэмтгий, хөрөнгө материалын хүндрэл
И - Авхаалжтай, соргог, түгшимтгий
К - Их санаатай, түүндээ хүрэх гэж хичээдэг
Л - Логик сэтгэлгээтэй, сэтгэж чаддаг, олхиогүй зантай
М - Хөдөлмөрч ёсорхог
Н - Их эрч хүчтэй, нэр төр хөөдөг
О - Сэтгэлийн их хөдөлгөөнтэй
П - Даруу ганцаарддаг
Р - Байнгын түгшүүр, сэтгэл их хөдлөл
С - Бухимдуу гутруу
Т - Байнгын эрэл хайгуул, төгс төгөлдөрийн хойноос хөөцөлддөг
У - Айдас зөн билэг
Ф - Эелдэг зөөлөн
Х - Бэлгийн асуудалтай
Ц - Сэтгэл доторхоо гаднаа илэрхийлэх хандлагатай
Ч - Үнэнч шударга
Ш - Хартай, зөвшилцөж чаддаггүй
Щ - Өшөө авамтгай, оюуны потенциал ихтэй
Э - Сэтгэлийн тэнцвэрээ хайдаг
Ю - Их зантай, биеэ тоомтгой
Я - Боловсон уран бүтээлч

 Дэлгэрэнгүй»
Дорно говь аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбооны захиалгаар хийгдсэн Ариун цэврийн цаасны үйлдвэрийн төслийн товч танилцуулга орууллаа. Дэлгэрэнгүй»

Төслийн удирдлага

2010 оны 05-р сарын 17 Нийтэлсэн Muugii

Төсөл гэдэг нь тодорхой хугацаанд тусгай зорилгод хүрэхийн тулд хийгдэж байгаа ажлуудыг тодорхой дараалалтай хийхийг хэлнэ.
Төсөл нь ихэнхдээ энгийн жижиг ажлууд эсвэл төслүүдэд хуваагдан задардаг. Тухайн жижиг  ажлуудыг ихэвчлэн 4 үе шатуудад хуваан хийдэг. Эндээр үе шатууд нь :

1. Стратейг төлөвлөгөө

2. Загварчилах шат

3. Төлөвлөх шат

4. Хэрэгжүүлэх шат

5. Дуусгах шат

эдгээр үе шатууд нь дээрхи дарааллаар хийгдэх бөгөөд эхний шатанд хийгдсэн ажлын үр дүн нь дараа дараагийн шатуудад шууд хамааралтай байдаг. Хамгийн эхний шат хамгийн хариуцлагатай чухал шийдвэрүүд нь гарч бусад шатуудад шууд нөлөөлдөг. 

 Дэлгэрэнгүй»

Arash - Pure love - Lyrics

2010 оны 03-р сарын 24 Нийтэлсэн Muugii
Гоё дуу байхаар нь үгийг нь оруулчихлаа.  Дэлгэрэнгүй»
ДОХ өвчин хүний дархлааны системийг  эвддэг болохыг ихэнх хүмүүс сонссон. Үнэндээ дархлааны систем нь маш олон төрлийн эс болон даавар уураг фермент, ген тал талаас оролцдог нарийн механизм. Энэ гинжин процесст оролцдог Т-хэлпер хэмээх эсийг гэмтээдэг. Үүнээс болж дархлааны систем тэр чигээрээ ажиллахаа больдог аж. Үүнтэй нэгэн адил гагц бүртгэлийн тогтолцоог дутахад л капиталист систем тэр чигээрээ гацдаг болохыг нэрт эдийн засагч  Эрнандо Дэ Сото нээсэн юм. Дэлгэрэнгүй»

Дэлхий нөлөө бүхий 10 хүн

2010 оны 03-р сарын 03 Нийтэлсэн Muugii
Дэлхий нөлөө бүхий 10 хүнийг танилцуулж байна.  Дэлгэрэнгүй»

Бүтээлч сэтгэлгээний хомсдол

2010 оны 02-р сарын 22 Нийтэлсэн Muugii
БYТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭНИЙ ХОМСДОЛЫГ АНАГААХ НЬ Хүмүүс өөрсдийн амьдралаа хөнгөн, аятайхан, аюулгүй, эрүүл, сонирхолтой болгохын тулд тасралтгүй шинэ шинэ зүйлийг бүтээсээр ирсэн бөгөөд үргэлжлүүлэн бүтээсээр байгаа билээ.Үүнийг л бүтээлч сэтгэлгээ гэж хэлж болно. Олон мянган жилийн өмнө хурц иртэй чулуунд модон иш хийж анхны чулуун сүх бүтээсэн, хиймэл дагуул хөөргөсөн г.м бүгд л бүтээлч сэтгэлгээний үр дүн билээ. Дэлгэрэнгүй»

Хулганы орны түүх - Улс төрийн (хошигнол)

2010 оны 02-р сарын 22 Нийтэлсэн Muugii
Хулганы орны тухай түүх оршвой. Хаа ч юм бэ байх. Хулганы оронд бяцхан хулганууд амьдран, тоглон наадаж, нэгэн насыг өнгөрөөдөг байлаа. Тэдний амьдрал яг л та биднийх шиг нэгэн хэмээр урсан одох авай.Тэд бас та бидэн шиг өөрсдийн парламенттэй байв. Парламенттэй тул 4 жил өнгөрөөд л сонгууль болно. Хөлтэй нь хөлхөн очиж, хөсөгтэй нь хөлөглөн ирээд сонгуульдаа оролцно. Тэгээд дөрвөн жилийн дараа дахиад л санал хураах байр зүглэцгээх бүлгээ. Яг л тань шиг, над шиг, тэдгээр бяцхан хулганууд сонгуулийн өдөр болгон санал хураах хайрцаг руу очдог, тэгээд засгийн газраа сонгодог байлаа. Засгийн газар нь бүдүүн, тарган, хар муурнуудаас бүрднэ. Дэлгэрэнгүй»

Хүүхдийн ирээдүй, хайр, аз жаргал, хүсэл мөрөөдлийг үзүүлсэн хөгжилтэй, сонирхолтой кино байгаа шүү. 

 Танилцуулгыг дараах линкнээс орж үзээрэй.

www.youtube.com/watch?v=qgDJWEqZ0jc

Hi my friends

2009 оны 07-р сарын 04 Нийтэлсэн Muugii
Сайн байцгаана уу? Найзуудаа Ойрд маш их завгүй байнаа. Нэг найз минь өнөөдөр блог дээрээ юм бичээч гэж гуйгаад, тэгээд би юун блог? чи өөрөө блог гэснээ, өө I am sorry би чинь нээрээ блогтой билүү гэж хэлсэн чинь, чи уул нь гоё юм бичдэгшдээ найз нь чиний бичсэн юмыг унших дуртай гэж надад урам өгч байх юм Дэлгэрэнгүй»

Хайрын үнэгүй программ

2009 оны 05-р сарын 06 Нийтэлсэн Muugii
Худалдан авагч: Би техникийн талаар мэдлэг муутай л даа, ХАЙР – ын программыг яаж суулгадаг вэ? /install/ Мэргэжилтэн: Эхлээд өөрийнхөө ЗҮРХ гэсэн файлыг нээх хэрэгтэй. Нээсэн үү? Худалдан авагч: Нээчихлээ. Гэхдээ тэр файл дотор одоогийн байдлаар ӨНГӨРСӨН ГУНИГ.exe АТАА ХОРСОЛ.exe ГОМДОЛ.exe гэдэг программууд ажиллаж байхад ХАЙР-ыг суулгаж болох болов уу? Дэлгэрэнгүй»
Дуулгавартай зан Миний төлөө хариуцлага хүлээсэн хүмүүсийн өгсөн заавар, хүссэн зүйлийг баяртайгаар биелүүлэх Модны нугасны дэгдээхэй эхийгээ дуудахад хальсаа хаглан гарч ирдэг. Yүний дараа эх нь үүрнээсээ доошоо үсэрэхийг шаардахад ч биелүүлдэг. Yүгээрээ тэд дуулгавартай байдлыг харуулж эхийгээ даган ойролцоох цөөрөм рүү явдаг. Дэлгэрэнгүй»

Төсөл хэрхэн бичих вэ?

2009 оны 04-р сарын 23 Нийтэлсэн Muugii
Төсөл хэрхэн бичих вэ? Сүүлийн үед аливаа тэтгэлэг, санхүү мөнгөтэй холбоотой зээл хүсэхэд төсөл боловсруулах шаардлага ихээр гарах болжээ. Гэтэл бидэнд соёлтой "мөнгө гуйх" туршлага бага. Харин хөгжингүй орнуудад хүн бүгд л бичиж чадах байх. Хандивлагч байгууллагууд аливаа зүйлийг ивээн тэтгэхийн тулд уралдаан зарлаж, шалгарсан нь тэтгэлэг авдаг. Дэлгэрэнгүй»